Зоос Банкны SWIFT код
Хэрвээ та хандивын дансанд өөрийн байгаа орны мөнгөн тэмдэгтээр шилжүүлэг хийхийг хүсвэл Зоос банкны SWIFT код [ZOOSMNUB] болон харилцагч банкнуудын мэдээлэл хэрэгтэй болно. Доорх мэдээллийг Зоос банкны вэбсайтаас авсан бөгөөд MS Word формат дээр байгаа. Холбоос дээр дараад нээж үзэх, эсвэл хадгалах боломжтой.


6 сарын 25, 2007 , 18:30
Би өнөөдөр л танай сайтыг олж уншлаа. Оллоо ч гэж дээ, гадаадад байдаг нөхөр маань надад өгсөн юм. Би багын их том хоолойны махтай, ангинатай хүүхэд байсан л даа. Ялангуяа өнгөрсөн өвөл байнга л ханиад хүрч хоолой өвдлөө. Тэр болгонд голдуу өөрөө мэдээд амоксициллин ч юмуу ямар нэг антибиотек уучихдаг байсан. Би одоо 31 настай. Энэ жил Япон явж сурах болчихоод явахаасаа өмнө эмчид биеэ үзүүлсэн юм. Бараг л санамсаргүйгээр хамар хоолойны эмчид ороод үзүүлтэл “архаг ангинатай хүн юм байна” гэж хэлсэн. Тэрнээс улбаалаад МоБио лабораторид очиж үе өчний шинжилгээ хийлгэтэл “үе мөчинд нөлөөлөөд эхэлсэн” гэсэн хариу гарсан. Би өвдөөд байгааг нь мэдэхгүй яваад байсан бололтой. Ядарсан, нойр муутай хоносны дараа хөлийн шилбэ зэргээр янгинаж өвддөг юм. Бие султай болсноо сүүлийн нэг жил анзаараад байгаа. Тэгээд шинжилгээний хариугаа сонсоод нөхөртөө хэлтэл маш их санаа нь зовсон. Танай сайтыг үзүүллээ надад. Би эмнэлгийн талын мэдлэггүй хүн л дээ.
Эндээс уншаад би та нарыг “хэтэрхий их антибиотек хэрэглэх, их анхаарсан юмуу даа” гэж бодлоо. Одоо миний ингэж хэлэх үнэн ч бай, худал ч бай та нарт ямар ч нэмэргүй л дээ. Сэтгэл маань их өвдөж байна. Ямар хүнд юм бэ, эдгэх найдвар хэр байгаа вэ. Би сайтыг чинь удаан сууж үг болгоныг угшиж чадаагүй байгаа болохоор улиг болсон асуулт асуусан байж магадгүй, уучлаарай. Өнөөдөр эсвэл маргааш боломжоороо тав арван төгрөг данс руу чинь шилжүүлье гэж бодоод сууж байна. Хандивлагчид цөөхөн юм байна ш дээ. Сайтаар чинь дамжиж дэлгэрэнгүй мэдээллийг авах болохоор сайтаа сайн тараа. Ялангуяа гадаадад ажиллаж амьдарч байгаа Монголчуудад. Би нөхөртөө хэлж Лос-Анжелес хотын Монголчуудад тараая. Миний бодлоор ялангуяа Америкт олон Монголчууд байдаг. Америкийн Монголчууд маш сайн коллективтэй, мэдээлэл тарах боломж сайтай байдаг юм. Лос-Анжелесийн Монголчуудын холбоо, Сан Францискогийн Монголчуудын холбоо, Денверийн Монголчуудын холбоо, Вашингтоны Монголчуудын холбоо гээд байгаа. Цахим өртөө дээр мэдээллээ тавьсан уу, тэр чинь их том хүмүүсийн сүлжээ байгаам даа. (аль хэдийн мэдсэн, тарсан байж магадгүй л дээ). Блогтой найздаа хэлж сайтыг чинь сайн уншуулж, блог дээрээ бичиж хүмүүст хүргэхийг хүсье.
Надад ч бас өвчний талаар та нараас асуух юм байна. Би чинь ангина нь үе мөчиндөө нөлөөлчихсөн яваа хүн шүү дээ.
Сэтгэгдлийнхээ эцэст юу ч гэмээр юм бэ дээ, бурхан дүүг чинь өршөөг гэж хэлье дээ. Би охинтой, тэгээд дандаа л “бурхан өршөөг дээ үрийг минь” гэж залбираад духан дээр нь үнсдэг юм. Эх болсон зургаан зүйл хамаг амьтан өвчин зовлонгүй, цаг бусын үхэл хагацалгүй, буяны үрээ дэлгэрүүлэн, нүглийн үрийг таслан сайн сайхан явах болтугай.
6 сарын 30, 2007 , 17:47
bi koreagaas orj bnaldaa.bi end chadah buh zuilee hiiye nada tanil sumiin korea humuus baigaa bas mglchuudadaa damjuulya zaya minii duu zorigtoi bai tenheetei bai
7 сарын 12, 2007 , 6:49
Oligtoi ugtei comment uldeey geheer hel am eedreed yu gehee medehgui yum.
Yamar ch bsan zorigtoi bgarai! Eruul bolno gesen ter setgeldee bga galaa ulam durelzuuleerei!
Bi Amerik-iin Chicago-d hotod bdiin end chadah chineegeerei humuus helj yarij tuslaltsaa uzuulhiig bodnoo!
7 сарын 13, 2007 , 11:05
Sain baitsgaana yy.Ene medeeleliig ynshaad setgel, bie mini yragdax shig bolloo.Bi yalgaagyi oxin yrtei.Ynexeer yilaxad ch bagadmaar.Achtai xymyysiin dem,xairatai egchiinxee setgeliin xycheer minii dyy bosno.Zorig,tevcheer bygdiig davdag yum.Egch ni chadliin xereer demjinee.
8 сарын 28, 2007 , 1:02
Tuul aa bi bas Japand baidag. Irehiin omno uzuulsen chini bas l arhag angina gesen. Tegeed toolgui hureed l irsen. Yadrahaar shilbenii bulchin ovddog shd. Ter tegeed shinj temdeg ni mon yum uu.
Iishee mongo shiljuulne gej hudlaa yarichaad barag 2 sar bolloo. Stependnii oyutan bolohoor ter bur iluu garhgui yum. Yamar ch baisan ahiuhan yum l handivlamaar sanagdaad. Ene havias bas asuunaa. Vimogiihan haana tsugluulaad baigaag ni oilgohgui bainaa
10 сарын 14, 2007 , 1:06
sain uu mongoo yaj shiljuuleh ve ene talaar medeelel ogooch please
11 сарын 30, 2007 , 9:39
Batzaya chi zaaval edgene ,Chinii toloo doloon burhand zalbirch baih bolnoo .Chamaig burhan harj ,iveeldee avch baigaa gedegt itgej bna.