Амьдрах Хүслэн

Амьдрах хүслээр дүүрэн Түүний тухай…

  • Блог унших заавар

    Хэрэв та дахин орж ирж байгаа бол vvний доор байгаа Сэтгэгдэл(RSS) гэдэг товлуур дээр дарвал сvvлд ирсэн сэтгэгдлvvдийг бvгдийг харах болно. Сэтгэгдэл тус бvрийн линкин дээр дарвал тухайн сэтгэгдэл гарч ирэх тул тэнд хариулт бичиж болно
  • Сурталчилгаа

    Та өвчинд шаналсан хөөрхий Заяа охинд туслахыг хүсч байвч хандив өргөж амжихгүй байна уу? Тэгвэл доорх сурталчилгаа дээр дарж байгаарай. Харин урьдынх шигээ 'гэнэ алдаж' нэг дор олон удаа угсруулан дарахгүй байхыг хичээцгээе! Орж ирэхдээ нэг удаа дарахад хангалттай. Баярлалаа!
  • Мета

udaan uulzsangui, bugdeeree mend amar uu?

Бичсэн life , 4 сарын 7, 2009

манайхан бүгдээрээ сайн байцгаана уу?

Өнгөрсөн ч гэсэн Зэвсэгт хүчний баярын мэндийг Инээдмийн баярын мэндтэй хамтатган дэвшүүлье.

Мартын 8-наас хойш блог маань ер болохгүй байлаа. нүүр хуудас нь гарч ирж байгаа мөртлөө нэр, нууц угээ хийхээр л орохоо больчихсон байсан. админ блогийг минь анхааралдаа авч засаж өгнө үү.

энэ хооронд их олон юм болсоон. миний өөлкөн дүүгийн бие сайн байгаа. хичээлдээ явж байгаа. харин энэ улсад ажил олж хийх гэдэг их хэцүү болсон. дэлхий даяр дэгдсэн энэ их хямралын үр дүнд бид 2 гэрийнхээ нэтийг таслуулаад саяхан холбуулсан. аргагүй л дээ, төлбөрийг нь 5 сар төлөөгуй байсан болхоор. хэхэ. төлбөрөө төлж ашгүй нэг интэрнэттэй болов.

бас бидэн 2 нь энэ хугацаанд даатгал олж авах гээд л нэлээд судаллаа. мөн мэдэж авсан зүйлсээ Солонгост амьдардаг, эмчлүүлж байгаа  хүмүүст хэрэгтэй болов уу гээд доор орууллаа.

1. Солонгос улсын даатгалын систэм нь 2 янз юм байна.
- ажлын газрын даатгал. энэ нь албан газар 50%, хувь хун 50%-ийг төлдөг.
-  орон нутгийн даатгал. энэ нь хувь хүн өөрөө 100% төлдөг.
хэрэв даатгал олоод авчихвал дүүгийн маань өвчний онош нь даатгал дээрээс хөнгөлөлт эдлэдэг өвчний тоонд ордог юм байна. даанч нөгөө л визаны ангилалаас болоод даатгал авах аргагүй болсон.

2. даатгалын тухай хөөцөлдөж явсаар бид 2 Үжинбү гэдэг газрын Гадаад ажилчдын төвд очсон. энэ төв нь визагүй, хууль бусаар амьдардаг хүмүүст туслах зорилготой газар юм байна. ийм хүмүүс сарын 6000 вон төлөөд  эмнэлэгийн даатгал авах боломжтой болсон байна. гэтэл бид 2-ыг визатай, хууль ёсны орчин суугч учраас энэ даатгалд хамрагдах боломжгүй гэсэн. гэхдээ бид 2-ийн түүхийг сонсоод энэ газраас бэбигийн нэг сарын эмийг үнэгүй өгсөн. энэ газар нь метроны 1-р шугамын Нүг-ян буудал дээр байдаг юм байна лээ.

өмнө нь дүү маань хагалгаанд орох болсон тухай бичиж байсан. гэвч тэр хагалгаандаа орж чадаагүй л байгаа. энэ их хямралын үеэр хагалгааныхаа мөнгийг цуглуулж чадахгүй л байна. сар бүр авдаг эмний маань үнэ ч бас бага багаар нэмэгдсээр л байна. өдөр бүр залбирч байгаа болхоор бурхан сонссон байхаа, дүүгийн шүлсний булчирхай нь азаар нэмж томрохгүй байгаа.

өнөөдөр нэтээс Солонгосын Сөүлийн их сургуулийн хуухдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа Үлэмжбилгүүн хүүгийн тухай уншаад бид 2 эмнэлэг дээр нь очив. урд нь 4 сар эмнэлэгт хэвтсэн туршлагаасаа ч жаахан ярьж өгөв. Үлэмжбилгүүн хүүгийн бие одоогоор их ядруу байх шиг байсан. ээж, аав 2 нь сахиж байсан. анх бид 2 ирчихээд ямар хэцүү байдалтай байсан билээ, тэд бас л бидэн шиг хэцүү байна. сэтгэл их өвдлөө. маргааш бас нэг хагалгаанд орох ёстой гэсэн. ийм үед хүнд сэтгэлийн тэнхээ, өөдрөг бодол шиг хэрэгтэй зүйл байдаггүй учраас бидэн 2 нь бүх л чадах зүйлсээрээ тусланаа. хөөрхөн дүү минь чи заавал эдгэрнэ.

сүүлийн үеийн сонин гэвэл иймэрхүү байна. та бүхэн Үлэмжбилгүүн хүүгийн тухай http://sarnaiha.blog.banjig.net/post.php?post_id=164150 эндээс илүү дэлгэрэнгүй уншаарай. энэ хүүгийн амьдрах хүслийг нь бурхан заавал биелүүлэх болтугай.

4 сэтгэгдэл : “udaan uulzsangui, bugdeeree mend amar uu?”

  1. Orgio өгүүлсэн:

    Сайн байцгаана уу? удаан хугацаанд холбоо барисангүй. Очоод уулзаж чадаагүйдээ одоо хүртэл харамсаж байна. гэхдээ яахав дээ. дараа явбал уулзнаа хэхэ. та 2 ч бас тэр сайн үйлст нэгдэж байгаад баяртай байна. Манай Дашка ерөнхийд нь зохицуулж байгаа юм байна лээ.

  2. Идэвхтэй уншигч өгүүлсэн:

    Сайн байцгаана уу,
    Сүүлийн үеийн сонин хачнаасаа бичээрэй.

  3. chimka өгүүлсэн:

    Bie ni sain l bgaa bol boloo doo.

  4. сансаар өгүүлсэн:

    одоо хэр байна даа би хамтдаа шүү батзаяа дүү эдгээрэй чи мундаг шүү

Сэтгэгдэл Үлдээх

XHTML: Та эдгээр тагийг ашиглах боломжтой: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг