Бичсэн life , 5 сарын 30, 2007
Манай маамуугийн бие ойрд бас л тааруухан байна. Шарх нь улам л өвчин ороод, юун жижиг болох нь байтугай улам ч томроод байх шиг. Сувилагч өдөр бүр л хөлийн өсгийнийх нь ногоон буржгар юмнуудийг таслаж авч байгаа. Шархаа боолгож байхдаа манай baby бид нарын хэн нэгний гарыг тас атгаад л, уйлаад л, хөлс нь гоожоод л, аймар хэцүү байдаг. Заримдаа гараа чанга атгаснаас болоод шөрмөс нь татдаг. Аймар их өвддөг болохоор гараа атгахгүй байх аргагүй. Аймхай хүн бол хажууд нь тэсэхийн аргагүй. Боолт дууссаны дараа жаахан тайвшраад ядарсандаа унтчихдаг.
Би түүнд хүрэх бүрд миний биег мянга мянган зүү тал талаас минь хатгаад байх шиг тийм мэдрэмжийг мэдэрдэг. Энэ их аймар. Шүдний эмчид очиход төрдөг мэдрэмж шиг. Би аймхай болохоор шүдний эмчээс үхтлээ айдаг юм, өрөөнд нь оронгуут л өөрийн эрхгүй нэг л сонин болчихдог юм, гэдэсний орчмоор нээх сонин болчихдог ш дээ. Яг нэг тиймэрхүү.
Орой гадаа хүүхдүүд тоглоод л, цонхоор сонсогдохоор манай baby гадаа гарах юм сан гээд л, даанч сууж ч чадахгүй болохоор юун гадаа гарах. Ядаж нурууны шарх нь гайгүй болчихвол балкон дээр ч болтугай гаргаж салхи амисгалуулахгүй юу даа. Эсвэл тэргэнцэртэй нь гадаа гаргахгүй юу. Гэхдээ даанч ингэж болохгүй.
Одоо хүүхдийн баяр, дараа нь манай эрх baby гийн birthday болно. Надаас жижигхэн хүүхэд шиг бэлэг нэхээд л, орой очингуут надад юу авчирсан гээд л нээх хөөрхөн хараад л. ингэж байгаа царайг нь харвал яг жижигхэн хүүхэд шиг санагдаад эгдүү хүргээд байдаг юм. Тийм болохоор яаж ийж байгаад л нэг юм авч очдог болоод байгаа.
Удахгүй амралт эхэллээ. Энэ жил элсэлт дээр ажиллахгүй болохоор би эрт амрах байх. Тэгвэл маамуудаа зориулах цаг их гарах боловч цалингүй 3 сар амрах жаахан тиймхэн л дээ.
Baby гийнхээ төлөө би одоо юу хийх хэрэгтэй вэ? Хийх хүсэл их байгаа боловч юуг, юунаас эхэлж, яаж хийхээ мэдэхгүй юм. Хамгийн чухал нь baby дээ замийн ба эмчилгээний зардлын мөнгө олох ёстой. Энийг сайн мэдэж байгаа ч яаж гэхээр л хариулт олдохгүй юм. Гэрийнхээ юмнуудыг зарж болох боловч энэ аргийг их эртнээс хэрэглэчихсэн. Одоо ихэнхи хэсэг нь луйварчдийн гарт ороод олж авах ч аргагүй болчихсон. Би давхар ажил хийж болох боловч ингэж ажиллаад мөнгө хураагаад явна гэвэл дор хаяаж 10 жил хэрэгтэй байдаг. Үнэхээр би ажлаас айхгүй байна, ер нь юу ч байсан, мангасаас ч айхгүйгээр baby гийнхээ төлөө хиймээр л санагддаг юм. Хэрвээ манай baby эрүүл болж л байвал, өвчингүй л хөл дээрээ явж чаддаг болчихвол би яаж ч амьдарч, юу ч хийж байсан надад хамаагүй санагддаг. Ёстой чөтгөрт өөрийгөө худалдсан ч яахав. Хайр дурлал, чихэр, энэ тэр бүх юмнаас татгалзсан ч яахав. Гол нь тэр л эрүүл болоод хөл дээрээ явахыг нь харвал миний бүх хүсэл биеллээ гэсэн үг.
Бүлэг life, Бидний Тухай, Тусламж | 6 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 30, 2007
Ойрд бас л аймар завгүй. Өглөө 6 цагт босоод шөнө 03 юм уу 04 цаг гэж унтаж байна. Өглөө эрт босч эрх baby дээ өглөөний цай бэлдэж өгөхгүй бол эрт эм уудаг болохоор болохгүй . Тэгээд baby гээ бие засуулаад, цайг нь уулгаад, эмийг нь өгөөд л цаг харахад ажлын цаг. Өглөө сэрэхдээ хамаг бие нь хөшөөд хөдөлж ч чадахгүй байдаг болохоор их хэцүү. Арай гэж бараг 10 минут болгож байж хажуу тийш нь харуулна. Ингэж байтал цаг намайг хүлээхгүй яваад л байна.
Тэгээд ажил дээр ирээд л нэг мэдэхэд тарах цаг болчихно. Server шинэчилж байгаа гэсэн болохоор ойрд блог ч бичсэнгүй.
Тараад л гэртээ очоод дахиад л baby дээ хоол хийж өгнө, хөл гарт нь жаахан массаж хийнэ, уйтгарыг нь гаргана, өдөр болсон юмнуудаа яриж өгнө, ингэж байтал унтах цаг болчихно. Baby маань өдөр эм уугаад л унтчихдаг болохоор орой нойр нь хүрэхгүй байж байж л унтана. Babyг арай гэж унтуулаад дараа нь гэрийнхээ юмаа жаахан ч болов янзална, өглөө хоол хийхдээ бэлдэнэ, өөрийнхөө хувцас энэ тэрээ янзална гээд л цаг харахад 03 цаг уже болчихсон байна. Заримдаа 04 цаг. Ийм болохоор өдөр ажил дээр нойр их хүрч байнаа, нойроо дарах гэж кофе их ууж байна. Тэгэхгүй бол PC гээ дэрлээд л унтчих гээд, бас нар тусч намайг дээрэлхээд л, улам нойр хүргээд л.
Sunday тв-ээр “Танайд хоноё” нэвтрүүлгийг үзэв. Тэр бусгүй үнэхээр сэтгэлийн тэнхээтэй, хатуужилтай. Бас зоригтой. Гараас нь хөтлөх 2 үр нь түүнд энэ бүхнийг өгсөн байх. Зовлон түүний нулимсыг аваа юу гэлтэй. Уулзаж тусламаар л санагдаж байлаа. бас яаж туслах вэ гээд л бодож суусан чинь надад бэлэглэсэн Souviner ийн 2 машин шууд нудэнд туслаа. 2 хүүхдэд нь бэлэглэе гэж бодож суулаа. Гэтэл манай Mammy нэвтрүүлэг дууссаны дараа чи тэр 2 машинаа энэ 2 хүүхдэд нь өгчихөөч гэж хэллээ. Mammy бид 2 энэ үед яг адилхан зүйл бодож суусан байжээ. Өөр мөнгө төгрөг, их юмаар туслаж чадахгүй ч гэсэн сэтгэлийн дэм өгөх юмсан гэж бодогдож байлаа.
Тэр бүсгүй их цэвэрч гэж санагдсан. Хүн ядуу ч гэсэн савангийн мөнгө олддог л юм, ядуу гээд заавал халтар байх ёсгүй биз дээ гэж яриж байсан нь надад их таалагдсан. Ёстой үнэн үг. Ядуу л гэхээрээ ямар халтайж явах албатай биш шүү дээ.
Гэтэл өчигдөр орой тв-ээр түүнд олон хүмүүс туслаж байгаа тухай үзлээ. Манай монголчууд ч уг нь уяахан сэтгэлтэй ард тумэн ш дээ. Үнэхээр түүнд туслаж байгаа хүмүүст баярлах сэтгэл төрж байлаа. 2 хүүхдийнх нь заяа түшээд тэр бүсгүй эдгэрч, аз жаргалтай амидрах болтугай.
Бүлэг life, Амьдрах Сайхан, Бидний Тухай, Тусламж | 3 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 23, 2007
бас л завгүй. шинэ 7 хоногийн ажлууд гайгүй явж байгаа боловч эрх маамуудаа санаа зовоод. шарх нь улам өвчин ороод байна. тийм болохоор одоо байнга өвчин намдаадаг эмээ ууж байгаа. тэгэхгүй л бол аймар өвдөөд болохгүй байна. өвчин уг нь өдөр өдрөөр наашилдаг байхад ерөөсөө наашлахгүй байх шиг санагдаад байх юм. бас хоол идэхгүй байгаа.
санаа зовоод нөгөө өөдрөг байдал маань багасаад л. ажил дээр аймар завгүй болохоор нэг хэсэгтээ түр мартах юм. бусад үед бол толгойноос ердөө салахгүй байна.
ар нуруу нь нил шарх, одоо бас 2 ташаа нь шархлаад хэвтэх ч аргагүй, сууя гэхээр нурууны шарх нь таталдаад суух ч аргагүй, миний муухай baby яасан их зовж байна вээ. бас хүчтэй эм уусаар байгаад хоолны дуршилгүй болоод байна.
Бурхан минь, манай муухай baby гийн өвчинг жаахан ч болтугай эдгээж өгөөч.
Бүлэг Бидний Тухай, Тусламж | 4 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 18, 2007
за нэг мэдсэн энэ 7 хоног дуусчихлаа. өнөөдөр ажил дээрээ аймар даарсан, юм хийгээд суугаад байсан чинь аймар даарсан. тэгээд гадаа гарсан чинь аймар халууцсан.
за ямар ч байсан энэ 7 хоногт эхэндээ тиймхэн байсан боловч сүүлдээ дасан зохицоод гайгүй боллоо. эрх baby гийн шинэ пасспортыг 1 дэхьд авна. ажил ч дажгүй амжсан, өөртөө бас жаахан цаг гаргасан, маргааш girlfriend тэйгээ уулзана. бас жаахан ч гэсэн сэтгэл санаа гайгүй болсон. Ерөнхийдөө дажгүй л өнгөрлөө. /дажгүй гэчихжээ бас J /
шинэ 7 хоногийг илүү дажгүй өнгөрүүлэх юмсан, гэхдээ дараагийн 7 хоногт маш их ажил төлөвлөсөн. ямар ч байсан амжуулах ёстой болохоор гүрийнэ байх даа. хэхэ.
өө нээрээ бас утас авсан, хуучин шиг минь биш боловч дажгүй ээ. гэхдээ багтаамжаараа хуучин утасыг минь гүйцэхгүй болохоор тиймхэн санагдаж байсан ч бас л дассан. хэхэ.
харин эрх baby маань бие нь өвдөөд л. өөрийнхөө хөлний шархыг хараад аймар айгаад уйлсан. нурууныхаа шархыг харвал бүүр яах байсан юм болоо? бүүр илүү айх байсан байх даа. даанч харж чадахгүй нь их юм. толгой нь өвдөөд, хөлний шарх нь бас аймар өвдөөд л.
миний эрх baby хэзээ өвдөхгүй болох болоо? удахгүй birthday нь болно. өөрөө тэрнээс өмнө шарх нь зүгээр болох болов уу гээд л надаас асуугаад байсан. би үгүй гэж хэлж чадаагүй л дээ. гайгүй болох байхаа гээд л санааг нь тайвшуурлаад өнгөрсөн. бас дээрээс нь чи хоолоо сайн идээд дандаа сайхан гоё юм бодож байвал хурдан зүгээр болно ш дээ гэж нэмж хэлэхгүй байж чадаагүй. ийм л үгээр түүнийг тайтгаруулах юм даа.
Бүлэг life | Сэтгэгдэлгүй »
Бичсэн life , 5 сарын 14, 2007
Ингээд л 1 шинэ week эхэлчихлээ. Weekend ээр эрх baby маань бие нь өвдөөд ердөө ч тайван байж чадсангүй. Шарх нь ч өвдөөд л, бие нь ч өвдөөд л, хөл нь ч хөшөөд л. бас толгой нь өвдөөд л. ёоо, өвдөхгүй юм ч гэж алга. хажуунаас нь дэмий л хөл гарыг нь бариж өгөхчөөн болоод л өнгөрүүллээ. орох газар ч олдохгүй яасан хэцүү өнгөрвөө.
харин сэтгэл санаа арай л гайгүй байлаа. Friday орой очоод л өөрийгөө шууд тайвширууллаа. за яахав, тэр муу хулгайч их л мөнгөний хэрэгтэй хүн байжээ дээ гэсэн шүү юм бодлоо. тэгээд миний утас, миний мөнгөөр хэрэгтэй зүйлээ аваад тэр нь түүнд ашигтай байсан л байлгүй, тэгээд одоо 1 хүнд буян болсон байх болтугай гэж бодлоо. хэхэ. надаас өөр ингээд бодоод сууж байдаг хүн байдаг болов уу? Мэдэхгүй л юм дооо. байж ч магад. аргаа барахаар ийм л юм толгойд орж ирэх юм. тэгсэн чинь жаахан тайвшрах шиг боллоо. эртхэн ингэж бодоод тайван сууж байхгүй юундаа уурлаад байсан юм бол доо. гэхдээ л санаа алдалт хэвэндээ ч байх шиг.
миний явуулсан email ийн хариу алга, яагаад хариу ирэхгүй байгаа юм бол доо. хүлээгээд байх тусам удаад байх юм.
хммм, гэтэл бас миний flash флаш эвдэрсэн бололтой, ерөөсөө бас болдоггүй ээ, last Friday болохгүй байхаар нь оролдохгүй цааш нь тавичихсан, тэгэхэд л эвдэрсэн бололтой. ингээд 2 дахь flash aa алчихлаа. юу ч гэмээр юм бэ дээ.
нээрээ нээх сонин, би бүүр яагаад байгаа юм болоо. нэг л сонин л байна даа. юу хүсээд байгаа, яах гээд байгаагаа ойлгохгүй л сууж байна.
Бүлэг life | 4 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 11, 2007
Үгүй ээ. шал мяа өдөр болж байна. юм ч хийх хүсэл алга. гар хуруу ч хөдлөхгүй байна. Үнэхээр урамгүй.
өглөө арай гэж л ажилдаа ирэв. өрөөндөө орж ирэнгуут л хулгайч нарын дунд сууж байгаагаа санаад ахиад л дургүй хүрчихлээ.
ёоо, хамаг хэрэгтэй дугаар, хүний ID алга болчихсон. Ядаж байхад хамаг ажлаа утсаар амжуулаад байдаг болохоор үнэхээр их уур хүрж байна. Ерөөсөө л мартагдгүй байна өөө. тэр муу хулгайч үүнийхээ хариуг хүртэж, махандаа шингэтэл ойлгож зовох болтугай.
Урд нь иймэрхүү зуйл болж л байсан, гэхдээ яагаад ч юм тэр үед одоогийнх шиг ингэж их харамсаж байгаагүй санагдах юм. харамсаж байсан л даа мэдээж. гэхдээ яг одоо бол бүүр үнэхээр их хэрэгтэй үед минь намайг ийм байдалд оруулсанд нь ясны дүргүй хүрээд байх юм.
яая дөөө. хамаг холбоо харилцаа таг байх чинь яасан муухай юм бэ. нартай, гэрэл гэгээтэй тийм сайхан өдрүүд яагаад ирэхгүй байна вэ? нарны гэрлийг ч их хүсэж байна даа.
Бүлэг life | Сэтгэгдэлгүй »
Бичсэн life , 5 сарын 10, 2007
жинхэнэ аймар час өдөр болж байна.
Уур хүрээд, уйлаад сууж байна.
ажил дээрээсээ утсаа, цүнхнээсээ түрийвчээ хулгайд алдчихлаа. муу хулгайч чи муу эрх baby гийн тарианы мөнгөөр жаргахгүй байх заа.
бас ядаж байхад утас. дээр нь бөөн хэрэгтэй юм байгаа, бас тэгээд одоо ахиж авна гэдэг хэцүү л санагдаж байна. ард минь асуудалгүй байсан бол ч нээх харамсахгүй л байх байсан болов уу. гэтэл тийм биш болохоор үнэхээр их харамсаж байна. Бүүүр маш их. Ядаж байхад өөрөө энд тэнд тавиад мартсан бол ч яая гэхэв. тэгэхэд чинь ширээний нүд ухаад авсан байгаам даа. ёоо үнэхээр муухай.
яахаараа дандаа ингээд золгүй явдлууд ар араасаа тохиолдоод байдаг хүн юм бол доо би. бүүр ямар ч хүсэл, урам алга.
Бүлэг life | 7 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 9, 2007
За өнөөдөр чинь бас л нэг мэдэхэд ажил тарах болчихсон байна. эрх baby маань араас залгаад л ice cream нэхээд л, хэхэ.
эрх baby дээ элэг идүүлэх гэж ёстой нэг бөөн юм болж байна. би ер нь элэг иддэггүй, дургүй болохоор. тэр бас яг над шиг юм байна. одоо цус төлжүүлэхийн тулд элэг сайн идэх хэрэгтэй гэж зөвлөсөн.
заавал надтай хамт байж байж иднэ гэнэ. би тэгээд яахав дээ, ёстой гүрийж байгаад л гоё байна энэ тэр гэсэн шүү юм яриад л идэхчээн болох юм. манай хүн ч тэвчээд л идээд л байгаа.
Бүлэг life, Бидний Тухай | 2 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 8, 2007
Ёоо. аймар завгүй, бас нэлээд дажгүй үр бүтээлтэй энэ өдрийг өнгөрүүллээ. дуусгаж чадаагүй байсан нэлээд зүйлийг дуусгаж санаа амарлаа.
энэ Week чинь яасан муухай эхэл вээ. Monday жинхэнэ bad omen day байдаг байна ш д. Өглөө сэрэхэд л нэг л хачин саарал тэнгэртэй байсан юм. Нэг л хачин байсаар байгаад гэрээсээ гараад ажил руугаа явав. ажил дээр очоод бас л нэг л хачин байсаар одор болсон чинь гэрээс залгаж байнаа. Авсан чинь ээж маань гараа гэмтээчихлээ, өвдөөд байнаа, хурдан ирээ, эмнэлэг явъя гэдэг байгаа даа. би ч сандраад л санд мэнд гараад гэртээ ирлээ.
гэтэл бас эрх baby гийн нурууг боох сувилагчийн ирэх цаг давхцчихлаа. Ядаж байхад тэр сувилагч цаг барина гэж байхгүй, өчнөөн хүлээлгэж байж ирдэг болохоор хүлээсээр байтал нэлээд удлаа. арай гэж эмнэлэг дээр очтол ээжийн маань гар хугарсан байлаа. надад ганц түшиг тулгуур болдог хүн бол ээж минь. их л өвдөж байгааг нь харахаар надад бас их хэцүү байлаа. тэгээд бас санааг минь зовоохгүй гэсэндээ өвдөөгүй дүр эсгээд л. манай эрх baby бас санаа нь зовоод л араас байн байн залгаад л, яаж байна гээд л.
миний ачаалал ахиад 2 дахин нэмэгдэх боллоо. одоо 2 дахин илүү завгүй, 2 дахин ихийг хоногийн 24 цагт амжуулах ёстой болж байна гэсэн үг. нохой хамартаа хүрэхээр усч гэдэг үгийг дотроо бодоод л сууж байна.
Бүлэг life | 1 Сэтгэгдэл »
Бичсэн life , 5 сарын 3, 2007
Хурдан бороо ороосой.
Өнөөдрийг утсаар ярих, mail бичих, хуралд суух гэх зэргээр өнгөрүүллээ. Хамгийн их цаг зарсан зүйл нь хурал. ёоо. Нээх сүртэй ач холбогдол багатай юм ярисаар байгаад л хамаг цаг явуулчих юм. Ажил ч нэг их байсангүй. Дараагийн 7 хоногт жаахан ачаалалтай ажиллаж ч магад.
Өдрөөс хойш ерөөсөө төвлөрч юм бодох завгүй байлаа. Ядаж байхад өрөө их бүгчим байсаныг ч хэлэх үү. Жаахан толгой өвдөөд байх юм.
Толгойнд $ бодогдоод ерөөсөө болдгүй ээ. Одоо аягүй бол шөнө нойр хүрэхгүй юм шиг байна.
Миний сэтгэл … ерөөсөө би нэг л сонин байна. Яг тэгээд байна гээд хэлчихье гэхээр хэлэх юм олдхгүй байх юм. Яаж байгаа юм бол доо.
“Баруун гарын туслах” маань Бээжин явчихсан. Хааяа зарах хүнгүй ч бас хэцүү юмаа. хэхэ. ажил төрөл нь дажгүй л явж байгаасай билээ.
Бүлэг life | Сэтгэгдэлгүй »